"AAPL" - Apple компанийн хувьцааны техник анализ

APPLE компанийн хувьцааны хувьд Ковид-ийн уналтын дараанаас маш өндөр хувийн өсөлтийг буюу 190 орчим хувийн өсөлтийг үзүүлж жинхэнэ үнийн солиорол буюу нэгэн төрлийн хөөсрөл маягийн өсөлтүүд орж ирсэн. Энэ өсөлтүүд бол яахын аргагүй Federal Reserve-ийн шийдвэр буюу Аж ахуй нэгж, үйлдвэрлэлүүдээ дэмжсэн бодлого, Stimulus, Interest rate 0.25 гэх мэтчилэн зүйлстэй холбоотой үүссэн. Гэвч одоо хөөрөгдөл нилээдгүй үүсч дээрээс нь техник анализийн хувьд Rising Wedge Pattern ууд NASDAQ-ийн маш олон хувьцаануудад үүсч NAS100 хүртэл UPTREND CHANNEL-ийн дээд LINE ийг мөргөөд унаж байгаа үед ирээд байна. Тиймээс миний Sentiment бол хувьцаа болоон Index үүдийн хувьд хэсэгтээ Bearish байна. Ханш High хийснээсээ хойш Chart дээр харуулснаар 10 орчим хувийн уналтыг үзүүлсэн бөгөөд үүн дээр BUY орж ирсэн учир засвар хөдөлгөөн орж ирсэн харагдаж байна. Иймд APPLE ийн хувьцаанд арилжааны дараах шийдвэрийг гаргана.
Арилжааны төлөвлөгөө :
Арилжааны Plan - Энэ тохиолдолд Rising Wedge Pattern 1H дээр сайтар харагдаж байгаа бөгөөд Rising Wedge доош задран 15, 30 минут дээр Candlestick хаагдахад Short орж STOP LOSS-ийг RISING WEDGE ийн High цэгийн дээр тавьж TP түвшинг хэрэв удаан Swing Trade хийхийг эрмэлзвэл 4H том Rising Wedge ийн доод LINE дээр тавина.
Одоохондоо миний хувьд BUY сонирхол төдийлөн байхгүй учир RISING WEDGE FAKE болж дээш сэтэрвэл АВАХ Ч ҮГҮЙ ЗАРАХ Ч ҮГҮЙ хэсэг PATTERN үүсэх эсвэл тодорхой ШАЛ эсвэл ТААЗ үүстэл харж ажиглах бодолтой байна.
From E. Munkhbold
To Cryptopuujin
Chart PatternsTechnical IndicatorsTrend Analysis

Мои профили:

Отказ от ответственности