"AUDJPY" - Австрали доллар/Япон иен техник анализ

Ханшийн хувьд Month, Weekly, Daily гэх мэтээр харж үзэхэд ханш бол ерөнхийлөө уналтын чиг хандлагатай буюу уналт давамгайлсан байдалтай байна. Ханшийн одоогийн нөхцөл байдлын хувьд Японы иены индекс буюу JXY бага багаар чангарч эдийн засаг нь сайжирхаас гадна AUD бага зэрэг хүчээ алдсаар байгаа. Гэхдээ ойрын нилээн хэдэн өдрүүдэд хүчтэй уналтууд AUDXXX pair үүдэд ирж байгаа бөгөөд одоо эргэж томхон өсөлт ирэх үнийн шаланд нилээн ойр байгаа гэж үзэж байна. Иймд хуучин LOW POINT болох 77.94 орчимд ханш ирээд дээш ойх үйлдэл үзүүл магадгүй хэмээн таамаглаж байна. Ханш одоогоор DOWN TRENDLINE-д явж байгаа бөгөөд Interesting POINT-д ирээд DOWN TRENDLINE ийг сэтлэн дээш хөдлөх болов уу хэмээн үзэж байна. Гэхдээ том зургаа харвал ханш хэрэв 77.94 түвшинг сэтлэн доош унавал эргэн дээшилж 77.94 түвшинг Bearish pattern-аар шалган доош сэтлэн унавал SHORT арилжаа хийж STOP LOSS ийг 77.94 өөс дээш тавьж TP түвшинг хүссэнээрээ буюу REVERSAL PATTERN гарч иртэл барьж болох юм.
Арилжааны төлөвлөгөө :
Арилжааны Plan "1" - Аядуу тайван арилжаа хийхийн тулд ханш 77.94 дээр ирэх эсэхийг тайван хүлээнэ. Дараа ханш ирмэгц 77.94 орчимд Risk Entry хийх буюу дансны 0.5 хувийг эрсдэлд оруулан LONG орж STOP LOSS-ийг 77.94 өөс доош тавьж TP түвшинг 82.00 буюу хуучин High түвшин дээр тавьж болно. Эсвэл ханш 77.94 дээр ирэхэд Long оролгүй ажиглаж DOWN TRENDLINE-ийг сэтэлтэл хүлээнэ. 15, 30 минутын Candlestick Trendline ийг сэтлэн хааж чадвал LONG орж STOP LOSS ийг болж өгвөл 77.94 өөс доош тавьж TP түвшинг 82.00 дээр тавина.
Арилжааны Plan "2" - Богино хугацааны SHORT арилжаанд орох боломжтой харагдаж байна. Энэ тохиолдолд PIVOT POINTS ийг ашиглах бөгөөд PIVOT POINTS-ийн S1 түвшин дээр ханш SUPPORT авч байгаа тул түүнийг 15, 30 минутын Candlestick бүрэн нэвтэлж хааж чадвал SHORT орж STOP LOSS-ийг S1 LINE аас дээш 40-50 pips зайд тавьж TP түвшинг 77.94 өөс дээш авах хэрэгтэй.
From E.Munkhbold
To Cryptopuujin
Chart PatternsTrend Analysis

Мои профили:

Отказ от ответственности